Таргалалттай хүн ам нэмэгдэж байгаа Монгол Судалгааны үр дүнгээс харахад манай улсад залуучуудын дунд илүүдэл жин, таргалалт эрчимтэй нэмэгдэж, 15-34 насныхан 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй, таргалалттай байна. Таргалалтын шалтгаанууд Таргалалт нь удамшлын болон дааврын гаралтай байж болох ч тохиолдлын 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байдаг.
Судалгаагаар 15-69 насны хүмүүсийн 21.9% нь хөдөлгөөний дутагдалтай, өдөрт дунджаар 3.4 цаг идэвхг...